Сүүлийн үед сошиалаар мэдээлэл нь түгээд байгаа ээж охин хоёрын тухай хүн бүр мэдэж байгаа биз ээ. Номин охины ээж элэгний б ц делта вирустэй болох нь оношлогдож улмаар элэг нь устаж амь насаа алдах нөхцөл үүсээд байсан юм.

Харин Номин охин ээждээ элгээ шилжүүлж донор болох боломж байсан ч хагалгааг Энэтхэг улсад хийх шаардлагатай болсон юм. Хагалгааны нийт зардал нь нийт 85 сая төргөг болсон байна. Харин сайхан сэтгэлт Монголчуудынхаа ачаар болон Дашбалбарын охин Индра болон дуучин Нарагийн тусламжтайгаар нийт зардлынхаа ихэнх хувийг нь олоод байгаа ч 10,000 доллар дутуу үлдсэн юм.

Гэвч хагалгаандаа яаралтай орох хэрэгтэй байсан учир ээж охин хоёр 2016-оны 07- сарын 24- нд Энэтхэгийн Дели хотыг зорьсон билээ.

Дүүрэн сэтгэл өвөрлөн дутуу мөнгөтэй явсан ээж охин хоёртой холбогдоход замдаа ээж нь нилээн ядарч очсон бөгөөд гэдэс хэвлий нь их хэмжээний устай ч хагалгаандаа орж эрүүл болоод 3-н сайхан үртэйгээ элэг бүтэн амьдрана гэсэн итгэлээр явна гэнэ.

Дутуу мөнгөө хэмнэж хямд буудалд ус ч үгүй эрээний 25-н юуанаар буудаг буудалаас дор газар хэцүүхэн байгаа хэдий ч амьд мэнд л үлдэж байвал тэснээ хэмээж байсан юм. Эмнэлэгээс нь мөнгөө гүйцээгээд төлчихвөл бүх зүйл сайхан болно гэсэн болохоор охин Номин нь тэнд ажил хайж байгаа гэнэ. Үүнийхээ хажуугаар ард үлдсэн хоёр бяцхан дүүдээ ч санаа нь зовж буй талаараа Номин охин хэлж байлаа.

Иймд сайхан сэтгэлт Монгол түмэн та бүхэн хагалгаанд орход шаардагдах үлдэгдэл мөнгийг нь бүрдүүлэхэд тусалж ээж охин хоёрт амьдрал хайрлаарай. Та бүхний илгээсэн мөнгө бага гэлтгүй нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгахад маш том хувь нэмэр оруулах юм шүү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Дансны дугаар: 1605109067 Голомт банк Тулга-Очир Номин /$-ын данс/

www.URLAG.mn