Монголын ард түмэнд гитар уйлуулагч хэмээн олны танил болсон дуучин О.Гантулга буюу Тулгаа. Тэрбээр "Universe best songs" наадамд оролцож олон мэргэжлтнүүдийн хараанд өртсөн гэдэг.

Тухайн үед ХСИХ-ын олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан офицер залууд олон саналууд ирж байсны нэг бол "Нарны жим" ОАК-нд дүр бүтээх урилга байв. Тус киноны гол дүрийн залуусын нэг бөгөөд киноныхоо дууг дуулсан цагаас хойш урлагт эргэлт буцалтгүй орсон хэмээдэг. Тэгвэл тэрбээр сүүлийн үед дуу, хар ажил хоёрыг хослуулж явна. Солонгос улсад ажиллангаа, хажуугаар нь дуугаа орхихыг хүсэхгүй байгаа гэнэ. "Залуу хүн ажил голохгүй. Гадны оронд хөдөлмөрлөж өөрийн хүчээр явж байгаа нь авууштай тал" гэж түүнийг цахим найзууд нь магтаж байна.