2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 352 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 0 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0 , сургуулийн насны 0 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын Жүрж маркетын зүүн замд H.CR-V маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 67 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутаг : Төв аймгийн Бор нуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан замд Т.Prius маркийн авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Д-ийн амь нас хохирсон байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцоно уу.