Хөгжмийн зохиолч, урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Балхжавын хүү Б.Чингүүнийг кино урлагийнхан андахгүй ээ. Харин үзэгчид түүнийг “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Гэрэл” зэрэг богино хэмжээний киногоор нь мэднэ.

Богино хэмжээний киногоороо олны танил болсон тэрбээр "Амьдралын амт”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама Миа”, "Өртөө" зэрэг дэлгэцийн нэлээдгүй хэдэн бүтээлийг олонд хүргэсэн.

Даруухан найруулагч маань гэр бүлийн амьдрал зохиогүй нэр цэвэр нэгэн. Тэрбээр өөрийн хайртаараа жүжигчин мэргэжлээр СУИС-д суралцаж яваа Ч.Сэлэнгэ сонгож, үерхэж буй. Тэгвэл залуу хосууд ихэр хүүхэдтэй болж бүл нэмсэн баярт мэдээг дуулгалаа. Энэ тухай Б.Чингүүн "Хоёр ихэр үр заяаж, гэрт минь аз жаргал авч ирсэн утга учрууд минь" хэмээн гэрэл зургийн дэлгэлээ.

Хайрандаа умбаж байгаа хосууддаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.