Сургалтын төлбөрөө нэмбэл хариуцлага тооцно
2016/08/15
Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлсэн байх ёстой.
Гэвч өнгөрсөн хавар их, дээд сургуулиуд ирэх жилийн сургалтын төлбөрийнхөө талаарх мэдээллийг ШӨХТГ-т өгөөгүй байна. Тиймээс 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.
Урьдчилж мэдээлээгүй хэрнээ ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.
М.Энх
Зочин · 2016/08/15
Зочин · 2016/08/15
ШӨХЭГ-т хандаарай.
Зочин · 2016/08/15
Их сургуулийн суурь хураамж нэрээр авч байгаа мөнгөн дээр хаана хандах бэ? Өнгөрсөн жил 150.000 төгрөг байсан чинь энэ жил 330.000 төгрөг болчихсон байх юм. Энэ талаар сурвалжилж өгөөч