Улаанбаатарын түгжрэл дэлхийн чихэнд хүрчээ

АНУ-ын “Discovery Channel" телевизийн “Don't Drive Here” нэвтрүүлэг Улаанбаатарт хийгджээ. Тус нэвтрүүлэг хоёр долоо хоногийн емнеес Youtube”-ээр цацагдаж эхэлжээ, Нэвтрүүлэг нь замын хедөлгеөнд оролцоход тевөгтэй, маш их бэрхшээлтэй байдаг хотуудын тухай гаргадаг.


“Don't Drive Here” нэвтрүүлгийн хөтлөгч Эндрю нийслэл Улаанбаатар хотын замын хүнд хэцүү нөхцөл байдал болон хамгийн муухай замтайгаараа дэлхийд хоёрт бичигддэг хотыг үзүүлэхийг зорьжээ. Тэрбээр нэвтрүүлгийн эхэнд Улаанбаатар хотын автомашин болон замын байдлын талаар танилцуулахдаа “Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай, 300 мянган машинтай. Бүх машин нь ямар ч бүртгэлгүй, ямар ч даатгалгүй.

Даатгалыг сүүлийн үед чухалчилж үзэж байгаа нь их инээдэмтэй. Ердөө 50 доллараар бүхэл бүтэн жилийн турш даатгуулдаг. Замын ослоос болж өдөрт 2 хүн бэртдэгээс гадна үхлийн хамгийн том шалтгаан нь дэлхийд нэгдүгээрт бичигддэг агаарын бохирдол” гэжээ. Тэрбээр таксины жолооч хийж, нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйгаар хүргэлтийн үйлчилгээнд хүртэл явсан байна