Монголд цөөхөн хэдэн эрэгтэй уран нугараач байдаг. Тэдний нэг нь Э.Лхагва-Очир уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин мэргэжилтэй бөгөөд амьдралаа цирктэй холбоод 20 жил болжээ.

Анх хоёрдугаар ангид байхдаа акробатын чиглэлээр сонирхож орсон гэдэг. Харин нэг жилийн дараа нугаралтын чиглэлээр хичээллэж эхэлсэн байна. Төрийн соёрхолт, ардын жүжигчин агсан Цэнд-Аюуш багшийн отгон шавь болсон азтай нэгэн. их хөдөлмөрч түүнд гадны улс орноос хамтран ажиллах гэрээ байгуулахыг хүсдэг ч тэрбээр саналыг хүлээж авдаггүй гэдэг.

Монголдоо болон дэлхийд нэрээ дуурсгасан уран нугараачийн маань эхнэрээ өөрийнхээ мэргэжилт урвуулсан гэнэ шүү. Сүүлийн үед залуус хамтарсан үзүүлбэрээ олонд сонирхуулах болсон аж. Түүний эхнэр нь урлагаас тэс өөр мэргэжилтэй. Харин нөхрийн мэргэжилд дурлан урвасан гэр бүл ховор биз ээ.