Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орох боловч 20, 21-нд бороо хур багатай байна.

2016 оны наймдугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газар болон баруун, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.