Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг Сүхбаатар дүүрэг өнөөдөр, маргааш хийхээр болжээ. Их цэвэрлэгээг Засаг даргын захирамжийн дагуу хийж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуй нэгж өөрсдийн эзэмшил газраа цэвэрлэх юм байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гаднах орчны хог хаягдлыг цэвэрлэн шарилж, зэрлэг ургамлыг зулгаах юм.