УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулж байна. Уг асуудалтай холбоотойгоор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулах юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулна.

Бид энэ асуудлаар шуурхай мэдээлэх болно.