200438944-001Сайн байна уу? Яагаад ч юм захиа бичвэл сэтгэл жоохон ч гэсэн хөнгөрчих юм шиг санагдлаа. Би нөхөртэйгөө суугаад 6н жил болж байгаа 1 хөөрхөн хүүтэй. Гэтэл саяхнаас миний нөхөр миний итгэж байсан найзтай нууц амрагийн холбоотой байсныг би мэдлээ. Тэд харьцаагаа үүсгээд 6н сар надад мэдэгдэхгүй явсан. Бүр нэг гэрт хамт амьдарч байсан. Нөхөр маань тэр хүүхэнтэй харьцаа үүсгэснээс эхэлж бид 2-н харьцаа муудаж байнга хэрүүл хийдэг болсон, яагаад ч юм би зөнгөөрөө мэдрээд байсан ч нөхөртөө маш их итгэдэг учраас тийм зүйл болоогүй байх гэж бодож байтал 6н сарын дараа надад баригдлаа. Нөхөр маань над дээр ирсээн, дахиж алдаа гаргахгүй тэр хүүхэнд хайртай биш болхоор уучлаарай гээд над дээр ирсэн ч миний сэтгэл хүлээж авч чадахгүй юм шиг, хүлээж авлаа ч гэсэн дахиж итгэж чадахгүй байна. Миний найзтай гэж бодхоор 2-ууланг нь уучилж чадахгүй байгаа ч нөхрөө уучилсан ч цаанаа л нэг сэтгэл өвдөөд байхын. Гэтэл тэр хүүхэн миний нөхөрт хайртай гээд намайг сал гээд байх боллоо. Би одоо яах ёстой вэ?