25 дугаар суваг телевизийн “Making the band 2” шоунаас гарч ирсэн “ Extacy” хамтлагийг залуус мэдэх биз ээ. Тус хамтлаг нь анх 8 эмэгтэй гишүүнээр гараагаа эхэлж байсан. Телевизийн шоунаас төрсөн тус хамтлаг одоо 5 гишүүнээр сэлгээ хийсэн бөгөөд хамтлагийн буурь сахисан гишүүний нэг болох Ази буюу Түвшинзаяа хамтлагийн ахлагчаар ажиллаж буй. Тэгвэл тэрбээр гэр бүлтэй болж хувийн амьдралдаа анхаарч яваа гэнэ шүү.

"Охин төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Аз жаргал гэж энэ л байхдаа. Ээжийгэээ хайрлаж байгаарай найзуудаа. Ямар их тэвчээр , өвдөлт энэ бүхний ард Ээж болдог гэдгийг мэдэрлээ. Ааваа гэж дуудах охинтой боллоо" хэмээн түүний хайрт нь хүүхэдтэй болсон баярт мэдээгээ хуваалцав.