Урлагийн сайхан хосуудын нэг бол О.Бат-Өлзий, С.Сарантуяа нар. Тэдний мэргэжил удам дамжиж хүү Б.Тамир нь жүжигчин болсон. Урлагийн гэр бүлийн залгамжыг Б.Тамир, Г.Золзаяа нар үргэлжлүүлэхээр хайрын романс эхлүүлсэн ч тэдний амьдрал бүтээгүй.

Хосууд дуулиан шуугиантайгаар хоёр тийш болж, бяцхан охиноо Б.Тамир ээж дээр нь үлдээж, уран бүтээлийн замаа хөөсөн. Тэд хэдий салсан ч хайртай ганц охин нь холбодог. Жүжигчин Мөнхсоёлтой амрагийн харилцаа үүсгэж явсан Б.Тамир өдгөө Э.Номин гэх загвар өмсөгч бүсгүйтэй үерхэж буй. Өдгөө гадаадад эрдэм өвөртлөхөөр суралцаж буй түүнд жижигхэн Золоогоос буюу охиноос нь ийн захиа илгээжээ.

О.Ариун