2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 395 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 308 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 20 бүртгэгдэж, 24 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Хүүхэд өртсөн зам тээврийн осол 8. Үүнээс сургуулийн өмнө насны 3, сургуулийн насны 5 хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Дарь эхийн 1-р гудамжинд T.Prius маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 05 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Мөн БГД-ийн Ард Аюушийн гудамж, Өргөө кино театрын хойд замд N.Sunny маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 06 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээжээ.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; заасан байдаг. Хичээл сургууль эхлэж байгаа энэ үед хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж зам тээврийн осолд өртөх тохиолдол их байдаг тул эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдийг хараа хяналтгүй замын хөдлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг гараас гарт өгөх \ эцэг эх багш нарт- багш нар эцэг эх асран хамгаалагч нарт \ , тээврийн хэрэгслээр хүүхдийг аюулгүй зөв тээвэрлэх \ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвших\, аюулгүй хэрхэн замын хөдөлгөөнд оролцох талаар зөв үлгэр дуурайлал үзүүлж байхыг зөвлөж байна.