“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Доржнямбуугийн Отгондалай хүрэл хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.

Тэрбээр үүнээс өмнө 2014 оны Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байр, 2015 оны Тайландын нийслэл Бангкок хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус, тус хүртсэн туршлага арвинтай тамирчин.

Монгол түмнээ омогшуулсан баатар маань 15 настай байхдаа ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГТ Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элссэн гэдэг. Энэ тухайгаа гэрийнхэнээс ихэд нууцалжээ. Тэр л өдрөөс хойш боксийн рингинд амжилт гаргахаар эргэж буцалтгүй зүтгэж 28 нас хүрсэн.

Боскчин залуу маань өөрийн хайртаараа нэг нутгийн бүүр хөрш айлынхаа охиныг сонгон оюутан ахуйгаасаа үерхэж, гал голомтоо бадраажээ. Түүний хайртыг Г.Хулан гэдэг бөгөөд их сургуулийн багш. Хосууд хоёр хүүхэдтэй. Өнөөдөр том охин нь сургуулийн босго алхаж, нэгдүгээр ангийн сурагч болж байгаа гэнэ шүү.