“Яг түүн шиг” шоугоор ард түмнийг бишрүүлж, хайр хүндлэлийг хүлээсэн дуучин П.Баярцэнгэл сүүлийн үед шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ шүү. Түүний фэнүүд нь уран бүтээлээ хийж, шинийг толилуулаачээ хэмээх болжээ. Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн тэрбээр "Анчид" , "Миний хайр" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. Анх жүжигчнээрээ биш дуулж олны танил болсон болохоор үзэгчид түүнийг мэргэжлийн жүжигчин гэдгийг нь тэр бүр мэддэггүй.

Авьяаслаг дуучин, жүжигчин залуу маань хамгийн анхны цалингаа дөрөвдүгээр ангидаа авч байжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн нэгэн арга хэмжээнд дуулж 500 төгрөгийн цалин авч байсан гэнэ шүү.

О.Ариун