Сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе. Миний араас хүмүүс нээх гүйж нтр сүйд болоол байдгүй л дээ. Би нэг залууг танидаг болоод 7-н жил болж байна. Тэр надаас 3 ах. Түүнийг Б гэдэг. Б-тэй анх яаж танилцсан бэ гэвэл би дүүтэй нь үерхдэг байлаа. Одоо дүүгээс нь салаад 3-н жил болж байна. Б бид 2 урьд нь зүгээр л ах дүү шиг харьцаатай байдаг байв. Би түрүү намар түүнд бага зэрэг талтай болсон байв. Гэхдээ л би түүнд талтай байсан гэдгээ хэзээ ч хэлж зүрхлээгүй юм. Бид 2 яг л ах дүү 2 шиг хааяа хааяа уулздаг байлаа. Уулзах ч гэж дээ би л юм бүтэхгүй болохоор хааяа дууддаг байсан юм. Б ч надад их сайн ханддаг гэхдээ би чамд зөвхөн ахын хувьд л хайртай гэж хэлж байсан болохоор би түүнд сайн байхаа болихоор шийдэж энэ талаар түүнд юу ч хэлээгүй. Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрч би түүнд сайн байхаа больж эхэллээ. Гэтэл нэг орой тэр надаас юм асуух гэж гэртээ дуудав. Би ч яахав гэнэн юм болохоор гэрт нь яваад очлоо. Тэгээд л бүх юм эхэлсэндээ. Гэтэл тэр надад сайн гэж байна тэгснээ гэнэт намайг тэвэрчихэв. Орой нь намайг гэрт хүргэж өгөхдөө яг үнсэх гэж байхад нь би таныг зөвхөн ахаа л гэж боддог гээд хойш нь түлхчихэв. Тэгээд тэр дараа нь надаас баахан уучлалт гуйлаа.

Нөгөөдөр нь би түүнтэй уулзахад тэр намайг албан ёсоор гуйгаад хариугаа хэзээ ч хамаагүй өгөөрэй болохгүй бол урьдных шигээ ах дүү шиг хэвээрээ байсан даа ч яахав гэлээ. Тэгээд би 10-аад хоногийн дараа нилээн бодосны эцэст зөвшөөрсөн хариу өгсөн. Миний урьд нь дүүтэй нь найзалж байсан нь түүнд хамаагүй гэсэн. Надад үнэндээ анх зөвшөөрөхөд их хэцүү байсан. Яагаад гэвэл ах дүү 2-той гэж бодохоор л сонин санагдаад. Одоо би түүнтэй үерхэж эхлээд 2 долоо хонож байна. Тэр намайг үнсчихсэн. Одоо би түүнтэй цаашид үргэлжлүүлэн үерхэх эсэхээ мэдэхгүй байна. Надад туслаач би яах ёстой вэ?