АНУ-ын Лос Анжелос хотод болж буй Жиү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож байгаа бөгөөд Монголын баг одоогоор хоёр алтан медаль хүртээд байна. Тодруулбал, мастер ангиллын сонирхогчдын төрөлд энэ жилийн Үндэсний баяр наадмын түрүү бөх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, дэлхийн аварга боллоо.
Түүнчлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат аймгийн арслан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнэ алтан медалиар энгэрээ мялаажээ.