Энэ сарын 23-24 -нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин, цагийг нэг цагаар ухраах аж.

Монгол улсад анх 1960 онд цаг урагшлуулах зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргээж байжээ.

Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн цаг урагшлуулах, ухраах горимд шилжсэн юм. Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг урагшлуулсан билээ.