Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлдсэн "Мартагдсан дууль" киноны Жаргалмаа охины дүрийг мэдэхгүй хүн үгүй. Тэртээх 1989 онд бүтээгдсэн тус кино бүтээлд Ээжийгээ ажилд явсан хойно гэртээ ганцаар үлдэх бяцхан охин Жаргалмаа сантехникийн слесарь Санги хэмээх хижээл эр хоёрын гайхалтай нөхөрлөлийг уг кинонд харуулдаг нь одоо ч бидний сэтгэлд тодхон.

Тэгвэл тус киноны Жаргалмаа охин өдгөө хэн хүний харцийг булаасан сайхан бүсгүй болсон биз ээ. Тэгвэл өнөөдөр цахим ертөнцөөр түүнийг эрэлхийлсэн хүмүүс олон байлаа. Хаана юу хийж явсан талаар олон арван сэтгэгдэлүүд ч байлаа.

Үүний нэг содон таамаглал нь монгол хүн бүрийн мэдэх "Орифлэйм" компанийн үүсгэн байгуулагч Оюунгэрэлийн охин гэх энэ бүсгүй уг дүрийн эзэн хэмээн яриа байв.

"Санги ах аа" хэмээн уйлах бяцхан охин өнөөдөр ийм үзэсгэлэнтэй эмэгтэй болсон уу.

Ямартаа ч уг дүрийг бүтээсэн Ж.Ундаръяа охин одоо хаана яваа бол гэдэг нь олон хүний сонирхолыг татсаар байна.