Сайн байна уу өөрт байгаа зовлонгоос хэсгийг ч гэсэн хуваалцмаар байна. Би сар гарангийн өмнө л үнэхээр сэтгэл хангалуун амьдарч байлаа.

Найман сарын дундуур манай найз охины дүү оюутан болж Дарханаас Улаанбаатарт ирснээс хойш миний амьдрал буруу тийшээ явчлаа. Би 23 настай манай найз охин 21-тэй оюутан, би сургуулиа төгсөөд 2 дахь жилдээ ажилж байна боломжийн цалин авч найз охинтойгоо сууна гэж боддог тэр ч утгаараа нэг ороо байж хөлслөөд найз охинтойгоо сайхан л байлаа. Гэтэл манай найз охин дүүгээ хажуудаа авч байлгана гэсээр байгаад авч суулгасан. Найман сарын сүүлээр манай найз охин Дарханлуугаа хоёр хоног явсан тэр үед ганц найз охиноо эзгүйг далимдуулаад найз нартайгаа доргиод нилээн архи уусан. Гэтэл би найз охиныхоо дүүтэй унтчихсан маргаашнаас нь найз охины дүү яг л миний эхнэр шиг аашилж эхэлсэн, дуртай үедээ надаас мөнгө нэхэж аваал дуртай хувцасаа худалдаж аваад л… Сүүлийн нэг сар эхнэртээ сард зарцуулдагаас их мөнгийг дүүд нь нууцаар зарцуулчихаад байна. Авий гэсэн хувцас мөнгийг нь өгөхгүй гэвэл эгчдээ хэлчих болуу гэж айгаад байна. Дээр нь ядаж байхад би танд охин насаа өгсөн хариуцлагаа хүлээ ухааны юм яриад байх юм би одоо яах вэ?