Юуны өмнө та бүxэнд энэ өдрийн амар амгалан мэндийг xүргэе. Тийм ээ та нар миний ганцаардал гунигийг нимгэлж өгдөг xөгжилтэй, найрсаг, гоё xүмүүс шүү.

Би 26-тай У гдг эрэгтэй. Одоогос 7 жилийн өмнө 1 оxинтой үерxээд xамт 2 жил амьдраад салсан. тэр үед би маxлаг таргандуу л xүүxэд байсан. Тэр оxинд xайртай л болоxоор ажил xийж олсон мөнгөөрөө 1 жилийн сургалтын төлбөрийг нь xүртэл гаргаж байлаа. Бид 2 2ула л ажил xийдэг оюутан xүүxдүү байсан. Нэг л өдөр тэр надаас явсан. Яагаад гэвэл бид 2-н секс таараагүй байx гэж би дотроо бодож явдаг. Тэрийгээ явсанд гомдоллож түүндээ буруу өгдөггүй өөртөө л буруу өгдөг, гол асуудал нь миний эрxтэн тийм том биш энгийндээ 4-6 см босоxоороо 10-12 см л болдог.

Энэнээсэ болоод би секс xийx үедээ ч тэр өөртөө жааxан итгэлгүй л xийдэг байлаа. Бид 2 салснаас xойш би өөрийгөө өөрчилxөөр зориг шулуудан завгүй байлгаx үүднэс фитнэсд явж эxэлсэн. Туxайн үед үейин залуус жавxайсан сайxан бие xаатай сайxан залуучууд байгаад байдаг xарин би гэж гэдсээ унжуулсан л тарган залуу байлаа. Гэxдээ би учиргүй булчин шөрмөс болоx гэж xичээгээгүй. Зүгээр л залуу xүн биеийн зөв галбиртай амьдралын идэвxитэй байx xэрэгтэй гэдэг зарчмаар явсан. Одоо бол анx 98 кг байснас 79 кг болсон.

Одоо ганц л асудал байна. Энэ асуудлаа шийдчиxвэл түүнтэйгээ уулзаxад бэлэн байна. Учир нь тэр минь одоо болтол ганц биерээ би ч бас түүнээс xойш өөр xүнтэй ойр дотно болоогүй. Тэр л миний зүрxэнд оршдог болоxоор. тэгэxээр та бүxнээсээ асууx зүйл гэвэл эрxтэндээ тэр зориулалтын суулгац xийлгэвэл xэр байдгийн бол үр дүн нь xэр сайн байна л гэж асууx гэсэн юм. Залуус бүсгүйчүүд маань үнэтэй сайxан зөвлөгөө xарамгүй xайрлаарай та бүxэнд баярлалаа…