2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 270 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 213 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал:СХД-ийн нутаг Баруун салааны зам, Тэс петролиум ШТС-ын урд замд T.Prius маркийн Н жолоочтой авто машин онхолдож жолооч 22 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирч зорчигч 22 настай эрэгтэй Л гэмтсэн.

БЗД-ийн нутаг Товчооны зам, Баянзүрх товчооны гүүрэн дээр S.Swift маркийн авто машины жолооч нь Sinotruk маркийн И жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч хэн болох нь тодорхойгүй 50 орчим насны эрэгтэй нас барж, зорчигч 28 настай эрэгтэй Т гэмтсэн.

Хөдөө орон нутагт: Сүхбаатар аймгийн Мөнх сумын төвөөс хойш 60 км-т Цагаан усны хоолой гэх асфальтан замд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 31 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирсон.

Баян өлгий аймгийн Өлгий сумын 10-р багийн нутаг Домбрын уулзварт H.Graceмаркийн авто машины жолооч С нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон.