"Элэг бүтэн монгол" хөтөлбөрт залуус болон нийт монголчуудыг хамруулахыг уриалсан олон ажлыг хийсээр байгаа билээ. Учир нь элэгний өвчлөлийн дийлэнх хувийг залуучууд эзлэж байгааг Оном сангийн төлөөлөгч Д.Наранбаатар тодотгон хэлсэн нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын 50 хувь 30-с доош насны залуус байгааг хэллээ.

Манай улсад бүртгэгдсэн элэгний өвчлөлтэй 400 мянга гаруй хүн байдаг бөгөөд жилд 2600, хоногт долоон хүн энэхүү өвчнөөр таалал төгсдөг байна.

Мөн тус сангаас "Эрүүл элэг эрүүл ажлын байр" дуудлага аянд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, цус сэлбэх үндэсний судлалын төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж байна. Тус дуудлага аянд нэгдсэнээр нийт ажилтнуудаа элэгний в, с вирусийн шинжилгээнд хамруулах, вирус илрээгүй эрүүл элэгний в вирусийн эсрэг дархлаажуултанд хамруулахыг уриалж байна. Мөн тухайн иргэнд элэгний с вирус илэрсэн бол “Элэгний эмийн мэдээллийн төв” “Хас банкны эмчилгээний мэдээллийг судлахыг зөвлөхийг хэлж байлаа.

Харин тус сан 2020 он гэхэд Монгол улсад гепатит С вирүсийг устгаж, мѳн гепатит В вирүсийн халдварыг эрс бууруулж, вирүст гепатитын халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамруулах замаар Монгол улс дахь элэгний ѳвчлѳлтѳй холбоотой нас баралтыг 2020 он гэхэд 50 хувь бууруулна гэсэн зорилго тавьж түүнийхээ эхлэл нь гэж болох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гол нь орон даяар эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр вирүст хепатитын эсрэг эмчилгээг оновчтой, цаг тухайд нь хүргэх хүртээмжийг дээшлүүлэх ба өвчлөл цаашид даамжрахгүй, бусдад халдвар тараахгүй байх тал дээр анхаарах боломжтой болно.

Вирүст гепатитын эсрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээ үйлчилгээг Монгол улсын ард иргэдэд боломжит хамгийн хямд өртөгөөр, иргэдэд хүртээмжтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Хэрвээ энэ зорилго биелнэ гэвэл 2020 он хүртэл С вирүсийн архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн эмчилж эдгээх шаардлагатай байна. Мөн гепатит В вирүсийн архаг халдвартай 128,000 хүнийг ч эмчилгээнд хамруулах шаардлагатай тулгарна.

Өнөөдөр Манай Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг вирүст хепатитын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. Өнгөрсөн хугацаанд төр засгаас энэ асуудалд анхаарч, тухайн үеийнхээ боломжийн хэрээр арга хэмжээ авсаар ирсэн боловч вирүст гепатитын тархалт төдийлэн буурахгүй, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө даамжирч байна. Өнөөдөр Монгол улсад 100,000 хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм.

Элэгний хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн дийлэнх нь 45-60 насныхан.

М.Буянжаргал