Шанхай хотын цагдаагийн ажилтнууд жуулчдын ихээр цуглардаг газар нүцгэнээр зугаалан уг зургаа интернэтэд байршуулан олны танил болсон эмэгтэйг барьжээ.  

"Нүцгэн хий үзэгдэл" хэмээн онлайн ертөнцөд өвөрмөц нэр зүүх болсон энэ эмэгтэй ийнхүү баригдсанаар багагүй шийтгэл хүртэж магадгүй бөгөөд олон нийтийн газар садар самуун сурталчилсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Гэрэл зураг дарсан газар, байршил зэргээс нь дүн шинжилгээ хийж, цагдаагийн ажилтнууд энэхүү нүцгэн эмэгтэйг барьжээ. 

Харин хятадын интернэт хэрэглэгчид уг эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэж байгаад тийм таатай биш байгаа аж.