АН-ын ҮЗХ дахин хойшлов

 

 

 

Улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэж байхад бидний дотоод асуудал хэнд падлийтай юм бэ гээд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хойшлуулсан гэх АН-ынхан 12 сар хүртэл ҮЗХ-гоо хуралдуулахгүй бололтой.

 

Мэдээллээс үзэхэд орон нутгийн сонгуулийн дараа нэгмөсөн хуралдуулахаар болсон гэх. Болж өнгөрсөн сонгуульд ялагдсан тэд алдаа оноогоо дэнсэлж, намын шинэчлэлийн асуудал руугаа ханцуй шамлахын оронд орон нутгийн сонгуульд хүчээ үзэхдээ анхаарч байгаа гэдэг нь үнэн гэж хэлэхэд бас эртдэнэ. Учир нь тэртээ тэргүй дотроо бөөн тэмцэл өрнүүлж, ялагдлынхаа бурууг бие биедээ наахыг эрмэлзэж байгаа нөхдүүдийн тухайд эрх мэдлийн хуваарилалтад гарах эрэмбийн ялгааны өмнө тохирсон шиг тохироо хийх шаардлага нэг талаас гарч байгаа ч биз.

Тиймээс ч энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэж хүлээлт үүсгэсэн асуудлууд болох шинэчлэлийн асуудал хийгээд намын дүрмэнд оруулах өөрчлөлтийн асуудлууд болоод орон нутгийн сонгууль, намыг дараа дараачийн жилүүдэд авч явах удирдлагын асуудлыг албан ёсоор хэлэлцэхээс татгалзаж байх шиг байна. Одоо биш орон нутгийн сонгуулийн дараа хамаг байдаг асуудлаа хэлэлцэж, идээ бээрээ шахсан шиг шахах гэж байгаа бол сайн хэрэг л дээ. Учир нь АН гэж улстөрийн нам өнгөрсөн хорин хэдэн жилийн талд Монгол төрийн эрх мэдлийг атгаж ирсэн. Тэр ч утгаараа өнөөдрийн улс орны нөхцөл байдал тэдэнтэй шууд хамааралтай. Тэгэхээр алдаагаа олж харж засч залруулж чаддаг бол хэтдээ Монгол Улсад хэрэгтэй асуудал.

Гэхдээ хэрэг дээрээ тэгж чадах эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. Ерөөс АН ардчилал гэдэг үгээр бамбай хийж улстөрийн намынхаа хувьд ч зангидсан гар шиг цул байж, аливаа бодлого шийдвэрийг гаргаж байсан түүх олон биш. Тэрчлэн том нам нэртэй фракци бүлэг хоорондын тэмцэл тохирооныхоо доогуур улс орны эрх ашгийг дэвсэж ирсэн хар жишээнүүд олон. Тиймээс ч нийгэм одоо тус намаас шинэчлэлийг нэхэн шаардаад байгаа гэхэд болох байх.

 

Э.Бат-Үүл: Олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа

 

 

 

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл даваа гарагт Нийслэлийн ардчилсан намын байранд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

Тэрбээр хэлэхдээ

"Өнөөдөр намайг олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа. Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан. Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан. Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би порокурорт шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.

Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг. Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн юм.

 

 

Таван яамны ТНБД эцсийн байдлаар тодорлоо

 

 

 

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл өчигдөр зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын зарыг Төрин албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд 2016 он 8 дугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлсэн юм. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзжээ. Үлдсэн найман хүний гурав нь сорилын шатанд унаж, таван нь тэнцсэн байна. Ингээд сонгон шалгаруулалтад тэнцсэн таван яамны Төрийн нарийн бичгийн даргатай танилцана уу.

 

Шалгаруулалтад орсон иргэнээс

 

- Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны,

- Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны,

- Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны,

-Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцжээ.

 

Рио 2016: Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ

 

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам амжилттай зохион байгуулагдаж энэ лхагва гарагт хүндийг өргөлтийн 88 кг-ийн жинд Э.Содномпилжээ 210 кг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал уг төрөлд Арабын нэгдсэн Эмират улсын тамирчин Халаф Мохаммед 22кг-ийг өргөж алтан медаль, Бразилийн тамирчин Да Силва Еванио 210 кг-ийг өргөж мөнгө, Монгол улсын тамирчин Э.Содномпилжээ 2010 кг-ийг өргөж хүрэл медаль хүртэв. Ингэснээр манай улс паралимпоос хоёр хүрэл медальтайгаар медаль хүртсэн улсуудийн 67-р байрт ороод байна.

  • 1

Гадаадын иргэнийг хөнөөсөн этгээд тэнсэн харгалзах ялтай нэгэн байжээ

 

\

 


Өнгөрсөн сарын 31-нд Их Британийн иргэн Стив Неш Монгол Улсад аялж байгаад бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн, улмаар амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарч хэргийн газар мөрдөн байцаалт шалгалтын ажил явуулж байгаа. Уг хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр татаад байсан. Тэгвэл цагдаагийн алба хаагчид Стив Нешийг хөнөөсөн этгээдийг энэ лхагва гарагт баривчилсан байна. Архангай аймгийн харъяат энэ хэргийг үйлдсэн бөгөөд талийгаачийн эд зүйлийг нуусан газрыг илрүүлэн хурааж авчээ.

Мөрдөн байцаалтын явцад сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд нь Архангай аймгийн харъяат, 1981 онд төрсөн, 34 настай эрэгтэй Г гэгч бөгөөд хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна гэв.

Сэжигтэн этгээдийн зүгээс хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг устгах оролдлого хийсэн байжээ.

Г гэгч этгээд урьд нь 2014 онд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 145.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Мөн 2016 онд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 145.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн аж.

 

Оюутолгойн биологич Монголын дархан цаазат амьтныг агнаж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү

 

 

 

Өмнийн говьд голлох үйл ажиллагаагаа явуулдаг Оюутолгой компани тухайн бүс нутгийнхаа зэрлэг амьтан, ургамалд хор хөнөөл учруулалгүй ажиллах зорилгыг гол чиглэлээ болгосноо гурван жилийн өмнө сүр дуулиантайгаар зарлаж байв. Тухайн үед сэтгүүлчдийг цуглуулан “Манай компани зөвхөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад зогсохгүй байгаль экологид ч санаа тавин ажиллаж байна. Уурхайн талбайд мод, бут тарих, зэрлэг амьтдыг газраас болон агаараас тоолох зэрэг ажлыг Оюутолгойнхон хийлээ. Бид цаашид ч байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулна” зэргээр өөрсдийгөө сурталчилж байсан.

 

Оюутолгой компанийн хүрээлэн буй орчны биологич Dennis Hosack гэх нөхөр янгирын сүргийн хамгийн том биетэй, урт эвэртэйг нь сорчлон буудсан байна.

 

 

Ер нь тус компани байгаль, орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж мод, бут, сөөгөөс эхлээд ан, амьтдыг хүртэл хачин ихээр хайрлаж хамгаалдаг хэмээн гайхуулдаг. Тэгвэл тус компанийнхан бодит байдал дээр хэлснээсээ тэс өөр үйлдлийг хийж явдаг бололтой.

 

Саяхан Оюутолгой компанийн хүрээлэн буй орчны биологич Dennis Hosack гэх нөхөр Монгол улсын дархан цаазат амьтан болох янгирыг агнажээ. Үүгээр зогсохгүй уг үйлдлээ хүмүүст гайхуулан ярьж зураг, хөргөө хүртэл авахуулсан аж. Тэрбээр янгирын сүргийн хамгийн том биетэй, урт эвэртэй, сүргийн манлай болсон харлаг тэхийг нь сорчлон буудсан байна.

 

 

Оюутолгойн орд Монголчуудыг Арабын шейх шиг амьдруулах баялагтай хэдий ч бидэнд шимэлдэг төдий л оногдож байгаа. Наад зах нь гадаад ажилчид өндөр цалин авч монгол ажилтан, ажилчид иэдний хажууд "шимэлдэг" хүртдэг. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгчээр бүхэл бүтэн улсыг хэдэн арван жил тэжээж дөнгөх энэ ордонд эзэн суусан тэд өдгөө ан амьтан алж хядаж байгаа нь үнэхээр зохимжгүй байна. Эл байдлаас харахад Монгол улс маань эзэнгүйдсэн төртэй болжээ гэхэд хилсдэхгүй нь. Эрдэнэс баялагаа гадныханд эзэмшүүлчихээд өөрсдөө эдийн засгийн хямралд орж байна гэж ярих нь гадаад ертөнцөд бол үнэндээ л "Үхэр Монгол" болж харагдаж байгаа.

 

Даварсаар даварсаар дагвын орон дээр суусан Оюутолгойн биологич Dennis Hosack өөр хэдэн ч ан амьтан агнасан юм бүү мэд. Ямартай ч өөртөө эрх мэдлийг олгосон энэ эрийн "Цуст тансаглал"-д нийгэм дургүйцэж эхэллээ. Байгаль орчинд ээлтэй гэх брэнд сурталчилгаатай Оюутолгойн байгаль хамгаалагчийн хийсэн энэхүү үйлдэл монголчуудын зэвүүцлийг төрүүлж байна.

 

Хоёр бөхөөс допинг илэрчээ

 

 

 

Энэ жилийн наадамд зодоглосон бөхчүүдийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрчээ. Дээрх хоёр бөх допингийн “А” шинжилгээнд бүдэрсэн бөгөөд тэдний “Б” сорьцыг БНСУ руу явуулсан аж.

Гэхдээ “Б” сорьцын хариу ирлээ ч эхний А сорьцын шинжилгээний хариунаас зөрсөн тохиолдол цөөн. Допинг хэрэглэсэн дээрх хоёр бөхийн нэрийг Олон улсын допингийн холбооны дүрмийн дагуу зарлах юм.

Б” сорьцын хариу ирэнгүүт допингийн шинжилгээ авсан байгууллага МҮОХ, МҮБХ-нд танилцуулж, дараа нь Баяр наадмын комисст мэдэгдэх үүрэгтэй. Угтаа бол Баяр наадмын комисс хуралдаж, допинг хэрэглэсэн бөхийн нэрсийг зарладаг. Энэ жил 21 шинэ цолтон төрсөн бөгөөд эдгээр бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн байх магадлалтай аж.

 

Хар тамхичдыг галт зэвсэг хэрэглэн баривчилжээ

 

 

 

9-р сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна

 

 

Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ.