Стандартчилал, хэмжил зүйн газраас энэ сарын 23-24- нд шилжих шөнийн 00.00 цагт нэг цаг ухрааж Монгол Улс даяар өвлийн цагийн хуваарьт шилжинэ хэмээн мэдээллээ.

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямбад шилжих шөнийн 02.00 цагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж зуны, есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямбад илжих шөнийн 00.00 цаг хүртэлх хугацаанд ухрааж өвлийн цагийн тоололд шилжин ажил, үйлчилгээ эхлэх цагийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон юм.