Удахгүй хүйтний улирал эхэлж, бидний өвөлжилтийн бэлтгэлийг шалгасан байгалийн үзэгдэлүүд ээлж дараалан ирэх билээ. Эдийн засгийн хэмнэлтийн бодлоготой энэ цаг үед иргэдийн амьжиргаа ч улам бүр доройтсоор хахир өвөлтэй золгох гэж байна.

Малчин айл өрхүүдийн хувьд өвс, тэжээлэн бэлдэн өнөтэй өвлийг хүлээн байгаа байх. Тэгвэл суурин газрын иргэдийн хувьд өвлийн даван туулах бэлтгэл нь нүүрс болон түлээ мод билээ.

Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдийн гол хэрэглээ болсон нүүрс болон түлээний уутнууд нь

Жилээс жилдээ жижгэрсэн

Жаахан буурал ижий минь гэдэг шиг л улам бүр жижгэрсээр. Харин үнийн хувьд үүнийхээ эсрэгээр улам ч бүр нэмэгдсээр байгаа аж. Өвлийн улирал эхлээгүй энэ үед хуучнаар 10 төгрөгний тор шиг хэмжээний ууттай хуурай түлээний 2500 төгрөгөөр зарагдаж байгаа гэнэ.

Хуучин цагт шуудай нүүрс, шуудай түлээг өргөж дийлэхгүй л хэмжээтэй байсан даа. Одоо бол шуудай нүүрс, шуудай түлээ гэж хэлэхэд ичмээр хэмжээтэй болж дээ. Ард иргэдийн амьдрал хэцүүхэн байхад тэдний хэрэглэдэг түлээ модны шуудай нь шуудай биш уут л гэж хэлэхэд болохоор болжээ.

Өвлийн улирал хаяанд ирсэн энэ цаг үед 2500 төгрөгийн үнэтэй байгаа энэ уут түлээ ид хүйтэнд хэдэн төгрөгийн үнэ хүрэх бол доо хөөрхий ...