МАН жилийн өмнө жигүүртэй болсон ажээ.  Өнгөрсөн хугацаанд нам гүм байсан тус жигүүр үүр шөнийн цагаар ажилд орж  Тусгаар тогтнолын ордоны гадна талд  гэр барьж, МУ-ын Ерөнхий сайд асан С.Баяр болон  С.Батболд нарт улс төрийн хариуцлага тооцохыг  намын удирдлгаасаа  шаардахаар зэхэж  байгаа юм.

  Тэгвэл  дөнгөж сая тус жигүүрийн  гэрийг  Тусгаар тогтнолын ордоны хамгаалагч болон  Сүхбаатар дүүргийн  цагдаагийн газраас буулгалаа.  Учир нь Тусгаар тогтнолын  ордоны гадна талбай нь олон нийтийн эзэшлийн талбай бөгөөд  тус газарт эсэргүүцлээ илэрхийлэх, гэр барих,  жагсаал цуглаан хийх бол  тухайн дүүргийн  Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой  байдаг.  Харин МАН-ын жигүүрийнхэн  уг зөвшөөрлийг  аваагүй ажээ.  Тиймээс  гэрийг нь буулгасан гэдгийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мэдэгдсэн юм.  

Харин гэрээ дахин барихын  тулд  тус жигүүрийн зохицуулагч, З.Хүрэлбаатар  Сүхбаатар дүүргийн Засаг даргад албан бичгээ хүргүүлсэн бөгөөд  хариугаа хүлээн буулгасан гэрээ манаад сууж байна.  Тэрбээр “Удахгүй болох МАН-ын их хурлын төлөөлөгч бөгөөд  МАН-ын гишүүн  ажээ.  Одоогоор түүнтэй хамт  долоон хүн байгаа бөгөөд санал нэгдсэн хүмүүсийг  нэгдэж  болно гэдгийг мэдэгдэж байсан.   Түүний хувьд намын жирийн гишүүн үгээ хэлсэн ч хүлээж аваад ажил хэрэг болгох нь ховор. Тиймээс  намын их хурлаасаа өмнө ийнхүү өөрийнхөө үзэл бодлыг илтгэж байгаа гэнэ.  

Тэрбээр өөрийгөө хэн нэгний утсан хүүхэлдэй биш,  мөнгө төгрөг аваагүй  гэдгээ хэлж байлаа.  Харин МАН-ын шинэчилье хөдөлгөөн  манай жигүүр хоёрын зорилго нь өөр.  Тиймээс тэднээс ялгаж салгах хэрэгтэй.  Удахгүй намын удирдлагад  шаардлага хүргүүлэхээр зэхэж байгаа.  Илүү дэлгэрэнгүй зүйл ярих боломжгүй байна. Удахгүй үйл ажиллагаа маань жигдрээд ирэхээр  дэлгэрэнгүй ярилцлага өгье” гэж тэрбээр хэлсэн юм.  

А.Баярмаа