Оюутнууд сард 22 удаа автобусаар үнэгүй зорчино  Түгээх

Нийтийн тээврийг зохицуулах газраас нэг оюутны автобусаар зорчих эрхийг сард 22 удаа байхаар хязгаарлажээ. Өнгөрсөн жил оюутны автобусаар зорчих сарын үйлчилгээний эрхийг 40 гаруй удаа байхаар зохицуулж шийдвэрлэж өгсөн бол энэ жил хоёр дахин буурсан байна.

Өнгөрсөн сарын 27-ны өдрөөс нийтийн тээврийн автобусаар оюутууд хөнгөлөлттэй үнээр буюу 250 төгрөгөөр зорчиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар оюутнууд сургуулийнхаа Оюутны холбоогоор дамжуулан 3600 төгрөгөөр смарт картаа захиалан авч байгаа юм.

www.olloo.mn