Өчигдөрөөс эхлэн цахим ертөнцөөр Укрианаас ирсэн Амьд Барби Монголд ирлээ гэх мэдээлэл ихээр цацагдсан билээ. Валерия Лукьянова гэх укриан бүсгүй гоо сайхны мэс засалд орж өөрийгөө Барби хүүхэлдэйтэй адилхан болгож онлайн ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчтэй болсон нэгэн.

Тэгвэл тэрбээр Монголд зохион байгуулагдаж буй "Face of beauty international 2016" тэмцээний шүүгчээр уригдан ирсэн нь энэ гэнэ. Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон ажээ.

Тэгвэл энэ амьд Барби гэх бүсгүйтэй хамт жүжигчин А.Туяа хамт зургаа авахуулан өөрийн фэйсбуук хуудаснаа нийтэлжээ. Үүнийг харсан зарим нэг нь монгол бүсгүйгээ магтан яг аль л амьд Барби вэ гэх мэтээр ярих болж. Үнэндээ олон мянган долларын өртөгөөр гоо сайхны мэс засалд орсон Укриан Барби илүү юу эсвэл манай Монгол Барби илүү байна уу.

Мөн Укриан Барбитай хамт Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгчөөр олны танил болсон П.Анужин ч зургаа авахуулаад амжжээ.