Өчигдөр Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаар БСШУСЯ, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Тодруулбал Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.