УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Одоо 2017 оны төсвийн тухай хуулийн төслийгЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулан УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлж байгаа юм. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх асуудлыг иш татлаа.

Тэрбээр “Намайг “Эрдэнэт” үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ гэж өнөөдөр Ц.Элбэгдорж ярьсан юм шиг байна. Би татварын ерөнхий газраас авсан мэдээллийг л хэлсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 134 тэрбум төгрөгийн татвар төлсний 65 тэрбумыг нь улсын төсөвт төвлөрүүллсэн.

Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус үйлдвэрт хүсэлт тавьсан. Үүний дагуу 70 тэрбум төгрөгийн татварыг урьдчилж авсан. Тухайн үед буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 44.2 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй байсан. Гэтэл нэ оны наймдугаар сар хүртэлх төлөх ёстой 48.2 тэрбум төгрөгийн бүрэн төлсөн. Эрдэнэтийн үйлдвэрийн луйврыг дарах ажиллагаа явагдаад эхэллээ.

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж байна. Орой Худалдаа хөгжлийн банкны хэдэн нөхөр хүлээн авалт хийнэ гэнэ. Тэгэхээр энэ луйврыг далдах ажлаа л хийгээд байгаа юм. Тэгэхээр нэн түрүүнд “Эрдэнэт”-ийн луйвраа болих хэрэгтэй. Засгийн газарт байхгүй баримт надад бий шүү” гэв.