Татварын ерөнхий газарт өнөөдөр 12.27 цагийн орчимд гал гарлаа. Галыг Онцгой байдлын аравдугаар ангийн аврагчид 13.24 цагт унтраасан байна.

Тодруулбал, ТЕГ-т гарсан галыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар ангийн аврагчид 13,24 цагт унтрааж дууслаа. Галын унтраахаар 20 аврагч, хоёр машинтай, нэг шаттайгаар ажилласан байна.

Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цахилгааны гэмтлээс болж гал гарсан гэж үзжээ.