Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас машин хамгийн их зорчдог дөрвөн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулаад байгаа. Тэгвэл энэ журмыг өнөөдрөөс эхлэн туршихаар болсон.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн баруун болон зүүн дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүмийн уулзварт туршилтыг хийх гэнэ. Нийслэлийн хэмжээнд 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой юм.