"Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны анхдугаар чуулган 10 сарын 7, 8-ны өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болж өндөрлөлөө.

Чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн хошууны морин спорт уяачдын холбооны Тэргүүн Н.Бадрах, Ерөнхий нарийн бичгийн дарга О.Гантиг болон 18 аймгийн 200 гаруй улс, аймгийн алдар цолтой уяач төлөөлөгчид оролцлоо.

Чуулганаар холбооны дүрэм, журам, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, болон Ерөнхийлөгчийг сонгон, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн Бага чуулганыг Удирдах зөвлөлийн 29 гишүүн, 21 аймгийн салбар зөвлөлийн дарга, Хяналтын зөвлөлийн дарга 1 гишүүн нийт 51 гишүүнтэй баталлаа.

Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр Улсын их хурлын гишүүн Дорждугарын Гантулга, Дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын алдарт уяач Нямдаваагийн Батбаяр, ЕТV телевизийн спортын сэтгүлч Мягмарсүрэнгийн Оюунбаатар, АПУ ХХК-ийн Захирал Батхүүгийн Ганхөлөг, Ерөнхий нарийн бичгийн даргаар тус холбоог санаачлагч, үүсгэн байгуулагч Нанзаддоржийн Мөнхбаясгалан нар сонгогдлоо.

ММСЗУХ нь 11 дүгээр сард гурван үеийн уяачдын уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 12 сард холбооныхоо шинэ жилийг хийх ажээ. 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 21 аймгаар тойрч салбар хороодоор ажиллах юм байна.

Удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд:

Удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд:

 

Нэр

Овог

Ажил

Албан тушаал

1

Анхжаргал

Пүрэв

Монголын залуучуудын холбооны

Ерөнхий нарийн бичгийн дарга

2

Батбаяр

Нямдаваа

Гарьд зам ХХК

Захирал

3

Батбилэг

Төмөрхүү

Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Хэлтсийн дарга

4

Батжаргал

Чулуунбат

Гадаад харилцааны яам

Суугаа орны II yарийн бичгийн дарга/ атташе

5

Батсүмбэрэл

Нацагдорж

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын

Гишүүн

6

Батсүрэн

Лхагвасүрэн

Хүлэг гал

 

7

Батхүү

Энхтайван

Монголын сайтын холбоо

Дэд ерөнхийлөгч

8

Батхүү

Ганболд

Тэнгэрийн модун ТББ

Тэргүүн

9

Ганбат

Батсуурь

Алхими ххк

Гүйцэтгэх захирал

10

Гансүх

Лхагвасүрэн

УБЦТС ХК Зүүн түгээх төв

Ахлах инженер

11

Гантулга

Дорждугар

Улсын их хурлын

Гишүүн

12

Гантулга

Очир

Гранд повер ххк

Захирал

13

Ганхөлөг

Батхүү

АПУ ХХК

Захирал

14

Дамдиндорж

Дагватөмөр

Эрдэнэс таван толгой хк

Дэд бүтэц тээвэр ложистик хариуцсан захирал

15

Дорж

Чүлтэм

Хүлэг гал

 

16

Жавхаасайхан

Дэлгэрсайхан

МУСТА

 

17

Зоригтбаатар

Цогтсайхан

Хасар амина ХХК

Захирал

18

Идэрболд

Цэрэнжэгмид

Макс цонх ххк

Захирал

19

Мөнгөншагай

Ваанжав

Титэм дизайн ххк

Салбарын захирал

20

Мөнхбаатар

Хадбаатар

Улсын арслан

 

21

Мөнхбаясгалан

Нанзаддорж

Мөнхөд ашдын зам ххк

Захирал

22

Нямсүрэн

Шижирбаатар

УБТЗ Дохиолол холбоо

2-р ангийн дарга

23

Оюунбаатар

Мягмарсүрэн

ЕТV телевиз

Спортын сэтгүүлч

24

Оюунболд

Ганболд

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар

Хяналтын инженер

25

Төрмандах

Эрдэнэсүрэн

МУСТА

 

26

Уламбаяр

Дүгэрсүрэн

Хард бокс ххк

IT зөвлөх

27

Цогт

Мооноохүү

УБТЗ УБ өртөө

Дарга

28

Цэнд-Очир

Жанцан

Логарифм дунд сургууль

Багш