Өчигдөр Богд ууланд гал гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн 17 хороонд суух Ш /эр.72н/ нь арц асаах гэж байгаад гал алдаж 0,04га хэмжээтэй өвс шатсан байна. Энэ хэргийн улмаас хүн гэмтэж бэртээгүй бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.