2015 оны 10 дугаар сард Сандэй плаза ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Сандэй худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсангэх хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийнхуулийнтусгайангийн189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр нарын 3 хүнд холбогдуулжяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сард хүлээн авсан.

Дээрх хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг зарласан боловч улсын яллагчийн хүсэлт, өмгөөлөгчдийн хүсэлтүүдээр нийт 3 удаа шүүх хурал хойшлогдсон байна.

Ингээд өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан 11 цаг үргэлжилсэн бөгөөд шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаа тул хохирлыг хэмжээг нарийвчилж тогтоох шаардлагатай гэж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамж гарсан байна.