Хувцасаар нь угтаж ухаанаар нь үдэх эрин үе. Манай улсын хүн амын дийлэнх хувийг 18 дээш насныхан буюу идэр насныхан эзэлдэг. Хөгжил, дэвшил, соёл гээд өнөө цагийн залуус өөрчлөгдөж эрин үеээ дагаж байгаа хэдий ч Монгол залуусын харилцааны соёл гэгч нь үгүйлэгдэж, дутагдсаар байна.

Жишээ 1: Хүний тооноос ихэдсэн авто машинууд замын хөдөлгөөнд оролцож байгаа гэхэд хилсдэхгүй байх. Харин тэдний хоорондын харилцаа гэж аль нэг шоронд яригддаг харилцаа. Бие биенийгээ дийлэх гэж улайрч, дайрч, зодолдох өнөө элдвээр хэлэх гэдгийг үзүүлэж өгнө. Үнэхээр гадны соёлтой улсад амьдарч байсан хүн хараад айдасыг хүргээд авдаг.

Жишээ 2: Үйлчилгээний газрууд хэрэглэгч та хаан гэж өргөмжилдөг ч дэлгүүрийн худалдагч нарын үл тоосон харилцаа. Хүний өмссөн зүүсэн хувцас хунараар дүгнэж үйлчлүүлэгчтэй өөр өөр харьцах харилцаа. Удирдлагын зүгээс “инээмсэглэл”, сайхан харилц гэж хэлдэг боловч өнөө хэд нь илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр чихний хажуугаараа өнгөрөөнө. Гадны аль ч улсад үйлчилгээний газрын хүмүүс дургүй нь хүрсэн ч худлаа инээх гэдгийг “Төгс” харж болно. Өөрийн бүтээгдэхүүнээ зарах гэж ааш зан, үйлдэл гээд өмнө нь минь эргэлдэж өгнө. Харин манай улсад ирсэн гадны нэгэн жуулчин дэлгүүрт орж худалдан авалт хийх гэхэд нь хятад бүтээгдэхүүний муу талыг нь хэлж өнөөх нь хятад хүн тул эгдүүцэж, дургүйцэж гарсан гээд иргэдийн харилцааг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа гэж алга даа. Хүн хэлэхээс наашгүй гэгчээр хүүхдийн хүмүүмжил, эцэг эхээс ихээхэн хамаардаг. Сургалтын орчинд ч хичээл ордоггүйтэй холбоотой.

Жишээ 3: Төрийн албан хаагчдын биеэ тоосон харилцаа. Уг нь энэ улсын төсөв мөнгө, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд энэ улсын байгууллагуудын ажилчдын ажилтай, орлоготой байгаа нь жирийн ард иргэд. Иргэд байжийж л эмнэлэг үзлэг хийж, сургуульд сурах хүүхдүүд байж үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа. Гэтэл харилцааны соёлын сургалтын хөтөлбөр тусгаж өгмөөр. Үйлчлүүлэгч нар нь өмнө сөхрөх шахан өөрийн бичиг, цаасны ажлыг амжуулагч нар. Ийм тогтолцоо манай улсаас өөр аль ч улсад үл харна. Танил тал, арын хаалга гээд хэдэн 7 хоног хөөцөлдөөд дийлэхгүй байсан бол хэдэн халтар төгрөг өгөхөд хэдэн минут, цагийн дотор бүтнэ. Ээдээ энэ улсын байгууллагын ширээний ард суугч нар уу. Толгойны өвчин болдог шүү.

Харин хувийн хэвшил. Тэд иргэн бүр данснаасаа мөнгө авахад 300 төгрөгийн шимтгэл төлдөг учир харилцааны соёл гэж арай дээрээ. Арга ч үгүй мөнгө авч байгаа.

Хүн болох багаасаа. Манай улсад залуу хосууд ихээхэн бий болж үүнийгээ дагаад салж сарниж эцэг эхийн үүрэг хариуцлага гэдгийг уландаа гишгэх залуус олширсоор. Таалагдаж, шохоорхчихоод хайртай, дуртай хамт амьдрахгүй бол үхлээ, хатлаа. Ингэж илийрч балайрч суучихаад өнөө шохоорхол нь буурахаараа орхиод өөр нэгнийг тэврээд яваад өгнө. Ард үлдэх үр хүүхэд гэгч нь огт хамаагүй.

Ингээд бага залуудаа суусан залуусын хүмүүжил, харилцааны соёл үгүйлэгдэж тэрийгээ ч мэдэхгүй үг, үйлдлийг нь даган дурайж байдаг хүүхдийнхээ хажууд болон хүүхдээ тамхи татах, агсам тавих элдвээр хаарч, зүхэх энэ бүхнийг үр хүүхэд нь харж ирээдүйд сөргөөр нөлөөлсөөр байна. Үүнийгээ санаа зовон хүлээн авах биш инээж хөхрөн хүлээн авцгаана. Бяцхан хүүхэд болдгийн байна, болох юм байна гэсэн ойлголттой үлдэж байгаа мэддэггүй бололтой. Өнөөхийг нь хошин шогийн “Шинэ үе” продакшн колони гэж ирээл элэглэн дооглож өнөөхөөр нь хэдэн төгрөг олоод авсан.

Энэ мэтчилэн хэлж ярьсаар байхад ойлгохгүй байгаамуу ойшоохгүй байгаа юм уу өнөө харилцааны соёл дээшлэхгүй байгаа нь хачирхалтай юм даа.

М.Буянжаргал