Сошиал ертөнцөөр төмөр замын гарам хаачаад байхад  аюултай бүс рүү нэвтэрч төмөр зам тэгнэн зогссон автомашиныг галт тэрэг дохиогоо хангинуулан ирж мөргөн алдаад зогсож байгаа бичлэг хүмүүсийн айдсыг төрүүлж байна.

Хэрэв галт тэрэгний машинист амжиж вагоноо зогсоож чадаагүй бол төмөр зам дээр аймшигтай осол гарах байлаа. Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гарам дээр гарах шахсан уг хэрэг явдлын “хэргийн эзэн хэнгэргийн дохиур”-аар уг гармын хойно хэдхэн метрийн зайтай байдаг уулзварын зохицуулагч замын цагдаа тодорч магадгүй болоод байгаа бололтой. Учир нь төмөр замын гарам хааж галт тэрэг ирж байгаа тохиолдолд яаралтай уулзварыг чөлөөлж гарам давсан тээврийн хэрэгслийг аюултай бүсээс гаргах үүрэгтэй аж.

Төмөр замын гарам дээр аймшигт осол гарах шахсаны дараа холбогдох албан тушаалтнууд “түргэн авч” осол гарах шахсан шалтгааныг судалж  дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа сурагтай.