2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
10 дугаар сарын 18-ний байдлаар 75.5 мянганга-г ангилан хадаж,нийтдээ 324.0 мянган га-гаас 452.8 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 14.2 мянган га-гаас 150.3 мянган тонн төмс, 7.7 мянган га-гаас 86.8 мянган тонн хүнсний ногоо, 18.6 мянган га-гаас 45.2 мянган тонн тэжээлийн ургамал, 35.8 мянган га-гаас 15.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Шинэ ургацаас нийтдээ 150.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 45.0 мянган тонныг аваад байна.
Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр: 
19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 19,21,22-нд Алтайн уулсаар, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна.