Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох билээ. Харин яг одоогоор нийслэлийн хэмжээнд сонгуульд идэвхитэй оролцохгүй байгааг зарим иргэд шүүмжилж байгаа юм. Учир нь иргэд сонгуульд идэвхитэй оролцохгүй бол ирц хүрэлцээгүйн улмаас дахин сонгууль болох юм.



 

Нийслэлийн Сонгуулийн хороо 12:00, 17:00, 22:00 цагт сонгуулийн мэдээлэл танилцуулдаг. Харин 12 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 13 хувьтай байна хэмээн мэдэгдлээ.

 

Энэ удаагийн сонгуульд 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөгдсөн юм. Мөн сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн хоёр сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлжээ. 


Сонгогч та нийслэлд амьдардаг бол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн, аймаг, суманд амьдардаг бол сумын Иргэдийн Төлөөлөгчийн хуралд нэр дэвшигчийн нэр бичигдсэн саналын хуудаст тэмдэглэгээ хийх юм.

 

Иргэд та бүхнийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

М.Буянжаргал