“Тэнгэрийн Модун” ТББ, “Гайхамшигт Монгол наадай” ХМХ, Говьсүмэр аймгийн ЗДТГ,  Говьсүмбэр аймгийн Уяачдын холбоо хамтран  Монгол үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалж, хойч үедээ үлдээх үүднээс "Монгол адуу" тэмцээнийг зохион байгуулж байна.

Монгол хүний бахархал молор эрдэнэ морио зөв хайрлан хамгаалах, адуучин залуусынхаа авхаалж самбаа, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор наран ургах зүг Говьсүмбэр аймаг, адууны өлгий нутаг Малхийн талаас эхлэн Монгол орныгоо нар зөв тойрон жил бүр уламжлал болгон зохион байгуулах ба энэ удаа "Монгол адуу" анхны тэмцээнийг Говьсүмбэр аймгийн Малхийн маргааш болох юм.

Адуучин залуусын дунд болох энэ тэмцээний бүх  оролцогч  үндэсний хувцастай байх юм. Тэмцээний үеэр уургалах, бугуйлдах,  чөдөр зангидах, жирэм сүлжих  зэрэг олон сонирхолтой өрсөлдөөнүүд болох юм.  Улмаар шилдэг уургач, бугуйлч, эмнэг сургагчийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнах ажээ. Мөн I, II, III байр шалгаруулах бөгөөд

I БАЙР – Шилжин явах цом,  алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

II БАЙР – Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс

III БАЙР – Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнах юм байна. 

Тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр www.cityinfo.mn сайт ажиллаж байгаа бөгөөд тэмцээний үеэр авсан гэрэл зургуудийг олон нийтэд хүргэх юм байна.