Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдалууд


2016/10/22


Тавантолгойд гологдсон “Энержи ресурс”, “Сүмитомо” хоёр эргэн ирэв



Удаан жил ярьж байгаа ч, эргэлтэд орж өгдөггүй төслүүдээ эхлүүлэх нь хүндрэлийг давах гарц гэсэн үгсийг эрх баригчид хэлсэн. Тэдгээрийн эхэнд мэдээж Тавантолгой бичигдэнэ. Сая Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийх  үеэр Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тэгснээр Тавантолгойн нүүрс зөвхөн урд хөрш рүү хүрэхгүй, Японы зах зээл рүү нэвтрэх нь гэгдэж буй. Гэхдээ хэрэг дээрээ бол гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргах тухай сэдэв мөнхийн болтлоо яригдаж ирсэн гэдгийг тодотгоё.

За тэгээд хамтран ажиллахаар болоод буй “Энержи ресурс”, “Сүмитомо” нь өмнөх засгийн үед зарласан Тавантолгойн тендерт ялагчаар шалгарч байсныг эрхэм та санаж байгаа байх. “Энержи ресурс”-ийн тухайд өрөө төлж чадахгүй хүндхэн байдалд орлоо гэгдэж байсан ч, нөгөө талтайгаа тохироо хийж асуудлаа шийдсэн гэгдэж байгаа. Ер нь бол Энержи ресурсын тухайд аль ч засгийн үед тал алддаггүй нэг тийм онцлогтой. Тэр жишиг энэ цаг үед ч давтагдах нь тодорхой байна.

Япончуудын хувьд ч өмнө нь Тавантолгой дээр орж ирж л байсан. Гэвч буцаагаад л явуулж байсан даа. Эрхэм та санаж байвал,  зургаан  жилийн өмнө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг уг үндэс болгож байв. Харин яг тэр он цагт ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид тендерийн Хураангуй жагсаалтад үлдсэн. Тэгэхдээ тэд “ах”-ын санааг ямагт гаргаж ирсэн нь Солонгосын компанитай хамтрал болж, тэднээр мөнгө босгуулан Тавантолгой зэрэг ордуудын үүц баялгийг үнэ цэнэд хүргэх төмөр замын сүлжээний тэн хагаст эзэн суух гэсэн ашиг сонирхлоо тээж ирсэн юм. Тэгвэл Оросуудыг тийм бодолтой байхад Өмнөд хөршийн өнөөх “Шинхуа” Америкийн “Пибоди”-той нийлэх асуудал яригдаж байсан ч, Японы “Мицуи”-г аюулгүй гэж үзсэн үү, яасан. Ямартай ч эвссэн.

Үргэлжлэлийг эндээс



Ногоон гэрлээр агентлагийн дарга болж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ




 


Төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногт тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах шалгалтыг явуулж, уг шалгаруулалтад тэнцсэн гэх хүмүүсийн нэрийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Тодруулбал Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдийн дүнг хүн тус бүрээр хэлэлцээд, тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар, Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар, Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар, Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар, Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар, О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар, Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар, Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн аж.


Гэвч эдгээр эрхмүүд нь хэдийнэ үүрэг гүйцэтгэгчээр томилогдож тус албаныг "аваад" байсан ч ийнхүүТАЗ шалгаруулалт явуулж тэднийг тэнцүүлсэн нь олны анхаарлыг татав. Төрийн албаны зөвлөл нь тухайн албанд орохыг хүссэн хүмүүсээс хуулийн дагуу шалгалт авч, улмаар зохих байгууллагад нь саналаа хүргүүлэх ёстой. Гэтэл ийнхүү нэгэнт томилогдсон хүмүүсийг тоо ёсоор нь шалгалтад тэнцүүлж, Засгийн газарт хүргүүлж байгаа нь ёстой утсан хүүхэлдэйний үүргийг гүйцэтгэж байна гэлтэй.

Ямартай Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр томилсон журмын нөхдөө ТАЗ-ийн шалгаруулалтаар оруулсан нэр зүүж энэ долоо хоногт хуралдах хуралдаанаараа баталгаажуулах нь. Тэгвэл ногоон гэрлээр агентлагийн дарга болж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.


Үргэлжлэлийг эндээс



С.Эрдэнийн “Вант” улсын шунал хэзээ дундрах вэ?








УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, С.Эрдэнийн хамаатан, садан төрөл, түүний ойр дотны хүрээллийн хүмүүсийн төрийн болон улс төрийн албан тушаал хаших, сонгуульд өрсөлдүүлэх ажиллагааг эртнээс эхлэлтэй гэж үзэж болно.

 Тэрээр өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг ямар зорилготой улс төр, төрийн алба хашуулан ивээлдээ байлгаад байна вэ? гэсэн асуултын эрэлд хэн бүхнийг чиглүүлэх болсон. Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракц тэргүүтэй С.Эрдэнэ нарын команд Баянгол дүүргийн хувь заяаг дахин гартаа авахаар шулуудаж, байна. 2012 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт С.Эрдэнийн эхнэр, хүү, бие төлөөлөгч, туслах, жолооч, бусад ойрын хүрээллийн 14 хүн нэр дэвшиж, тухайн үед “Вант” улсаа зарлан тунхаглаж байсан бол 2016 оны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үүнээс ч дутагдахааргүй бүрэлдэхүүнтэй хүч үзэхээр болсон байна. 


Тухайлбал,  С.Эрдэнийн хүргэн хүү Г.Энхболд тэргүүтэй хэсэг бүлэг нөхөд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд буюу мөн С.Эрдэнийн харъяалалтай Smart TV, Za TV телевиз, интернэт сайтуудаар танилцуулж байна.



Орон нутгийн төрийн албанд өөрийн төлөөний хүнтэй байна гэдэг аль ч талдаа ашигтай гэдгийг С.Эрдэнэ нарын акулууд эртнээс мэдэрч, өөрөө УИХ-д сонгогдож, гар хөлөө хөдөлж мөнгө хүүлэх, албан тушаалын наймаа явуулах, бизнесийн хүрээллийнхэндээ ашигтай тендэр олгох зэрэг хууль бус ажиллагаанд гаршиж байгаагийн илрэл юм. Үүний жишээ С.Эрдэний ойрын хүн гэгдэх Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны газрын даргыг АТГ-аас хорьж шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Яаж шийдэгдсэн нь тодорхой бус ч гэсэн одоогоор хоригдож байгаа талаар жиг жуг яриа өрнөөстэй байна.


Үргэлжлэлийг эндээс


Н.Энхбаярт Г.Шийлэгдамбын холбогдсон 500 саяын авлигын хэргийг нэмэв






 Харин энэ мөнгөө тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөх гэж байсан гэдгээ олон нийтэд зарласан юм. Мөн 120 сая долларыг дахин нэмж өгөхөөр төлөвлөж байсан гэдгээ ч хэлсэн байдаг. Энэ тайлбар нь Н.Энхбаярт эрүүгийн хуулийн зүйл анги нэмэх үндэслэл болоод байгаа аж.  

 Г.Шийлэгдамбын хэрэг прокурорын шатанд хэд хэдэн удаа шилжсэн ч тус газраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан гэдэг. Учир нь авлига авч, дамжуулахыг завдсан гэх эзэд нь нэгэнт ил болсон эл хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж хууль, хяналтын байгууллагынхан үзсэн бололтой юм.



Нийслэлчүүдийн 48.8 хувь нь саналаа өглөө




 

Нийслэлийн сонгуулийн хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.  Мэдээллээр ирц болон нэмэлт санал явуулах хороодыг танилцуулав.  Сонгуулийн ирцийг 17:00 цаг болон 22:00 цагийн байдлаар ямар байсныг хүргэе.

ДүүрэгНийт сонгогчдын тооСанал өгсөн сонгогчдын хувь
17:00 цагийн байдлаар22:00 цагийн байдлаар
Багануур1874634.552.3
Багахангай283752.771.2
Баянгол12941032.950.5
Баянзүрх20643729.145.3
Налайх2325838.361
Сонгинохайрхан18981327.945.7
Сүхбаатар8730034.550.9
Хан-Уул9942434.351.4
Чингэлтэй10333928.644.4
Нийт
30.948.8

 Нийслэлд 295 мандатын төлөө 152 тойрог байгуулагдан ажилласан.Үүнээс дараах хороодод ирц хүрээгүй.  

  • Сүхбаатар дүүрэг 35 мандат 20 тойрогтой. Үүнээс  15 тойрогт ирц бүрдсэн. Харин үлдсэн тавд  хүрээгүй нь буюу Сүхбаатар дүүргийн 1,3,9,10,11-р хорооны 9 санал авах байрны ирц хүрээгүй.
  • Хан-Уул дүүрэг 16 хороотой 11 хороонд ирц хүрсэн. Тус дүүргийн 2,3,4,11,15-р хорооны 14 санал авах байрт ирц хүрээгүй.
  • БГД 23 хороотой.  15 хороонд ирц бүрдсэн. 1, 3,4,5,6,7,10,20-р хорооны /нийт нйаман хороо/ 17 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдана.
  • БЗД 28 хороотой. 4 нь хороонд ирц бүрдсэн.  24 хороонд ирц хүрээгүй.Тодруулбал БЗД-ийн  2-5, 7-12, 16-22-р хорооны  71 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах юм байна.
  • Чигэлтэй 19 хороотой. 4 хороонд ирц хүрсэн. Тус дүүргийн  4,5,7-19-р хорооны  39 санал авах байранд ирц хүрээгүй.
  • СХД 32 хороотой. 11 хороонд ирц бүрдсэн. 21 хорооны 61 санал авах байранд ирц бүрдээгүй.  Тодруулбал СХД-ийн  1-5, 7,9,11,13,17-19, 21-26, 28, 29, 31-р хороонп ирц бүрдээгүй.
  • Багануур дүүрэг  5 хороотойгоос нэгд нь ирц хүрээгүй. Тиймээс 5-р хорооны 2 санал авах байранд нэмэлт санал хураана.

Өөрөөр хэлбэл нийт 213 санал авах байранд нээлт санал хураалт явагдана. Нэмэлт санал хураалт 2016-10-23-ны ням гарагт болно. Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй иргэд оролцох юм.

Налайх, Багахангай дүүрэгт ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй юм байна.  


Фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг саатууллаа






Цахим орчинд гэмт хэрэг үйлдсэн хэргээр хэд хэдэн иргэн өнөөдрийн байдлаар Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байна. Тухайлбал, 

Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 20 настай Б /эр.20.н/ гэгч нь интернет орчинд бусдын фейсбүүк хаягийн нууц үгийг хууль бусаар олж аван, түүгээрээ 12 удаагийн үйлдлээр нийт 20 иргэнээс бага бус хэмжээний учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг илрүүлэн МУ-ын ЭХТА-ийн 148.1, 135.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид БЗД-ийн 16 хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй А /эр.23.н/, СБД-13-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М /эр.34.н/ БЗД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй С /эр.28.н/ нар нь урьдчилан үгсэн тохиролцож, гадаадын иргэнтэй цахим орчинд / фейсбүүк/-ээр хуурамч хаяг ашиглан хуурч мэхлэх замаар харилцан улмаар уулзалт зохион байгуулж биед нь халдаж айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг илрүүлэн МУ-ын ЭХТА-ийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгуулахаар шилжүүлэн ажиллаж байна.           


Энэ мэдээ таалагдаж байвал