Э.Содномпилжээд байр авч өгөх аян зарлагджээ


Бразилын Рио де Жанейро хотноо XV  удаагийн паралимпын наадам зохион байгуулагдаж Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар  хүрэл медаль хүртсэн. Олимпоос медаль хүртсэн тамирчдад нутгийн зөвлөл, бизнесменүүд, төр засгаас урамшуулж, байртай болгосон. Гэвч, паралимпийн хүндийг өргөлтийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Э.Содномпилжээ  ганцаараа байргүй үлдсэн. Тэгвэл эх орноо төлөөлөн паралимпт  амжилттай оролцсон Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард Түмний бэлэг” аяныг Г.Дамбадаржаа тэргүүтэй хэсэг хүмүүс санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Залуус Э.Содномпилжээдгийн нэр дээр данс нээж, боломжоороо мөнгө шилжүүлэхийг уриалсан юм. 

"Найрааны начинд байр өгч, уначхаад уйлдаг бөхийг аргадахдаа машин бэлэглэчихдэг бэлтэй улс атлаа дэлхийн хамгийн том спортын наадамд оролцож эх орон нутаг усныхаа нэрийг дуусгаж медаль хүртсэн тамирчнаа хоосон үлдээхгүйн  тулд тэд энэхүү аяныг эхлүүлсэн"   гэдгийг Г.Дамбадаржаа хэлсэн. 

Уг аянд нэгдэж, Э.Содномпилжээд байр авахад  өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл Э.Содномпилжээгийн нэр дээрх

ХААН БАНК:

5024768560 MNT

5024768571 USD тоот дансанд мөнгө шилжүүлээрэй.