Танил хоёр ах маань хоорондоо ийн ярьж байна. “Миний хөгшний одон медалиуд тоогоо алджээ. Бүгдийг нь зүүгээд дайнд явахад бууны сум нэвтрэхгүй амар юм биш үү” хэмээн доогтойхон инээх аж. Хариуд нь “Харин тийм ээ. Түмнийхээ хайр хишгийг зөндөө л хүртлээ” гэж нөгөөх нь хэллээ.

Үнэхээр найзынх нь хэлсэнчлэн бүх медалиа зүүчихвэл энгэр нь дүүрч, эгээ л аврах хантааз шиг болох нь. Бүгд төрийн одон медаль биш л дээ. Энэ дунд янз бүрийн байгууллагын ойн болон хүндэт медалиуд ярайна. Ганц нэгийг гадарлах хэдий ч ихэнхийг нь ямар учиртай, юуны одон болохыг мэдэхгүй юм.

Насан өндөр болсон өвөө маань одон медалиудаа нандигнан хайрладаг хүн байж билээ. Чухал арга хэмжээнд өнөөхөө бүгдийг ль зүүж аваад санжигануулаад гарна. Авсан одон медалиар амьдрал нь баталгааждаг бол өвөө минь жигтэйхэн хангалуун сайхан амьдрах байв. Гэвч тэгээгүй. Жирийн дундаж айлын нэгэн адил зүтгэсээр насыг элээсэн.

Социализмын үезс зхтэй медаль, шагнал сүүлдзэ замбараагаа алдаж, утга учир нь алдагдлаа гэж хүмүүс шүүмжилдэг. Энэ нь ч үнэний ортой. Ямар нэг тэмдэглэлт баяр, албан байгууллагын ойн үеэр хүмүүсийг хэдэн зуугаар нь төрийн одон, медалиар шагнадаг байдал багасаагүйгээр барахгүй улам нэмэгдэх хандлагатай. Энэ нь явсаар төрийн хишгийг үнэгүйдүүлж, байдаг л нэг зүйл мэт болгоход хүргэжээ.

Уг нь Еренхийлөгч Ц.Элбэгдорж байдлыг цэгцэлж, ном журманд нь оруулах зорилгоор Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачилсан. Гэвч Улсын их хурлаар хэлэлцээд, эцэслэн баталсан зүйл алга. Төсөл тодорхойгүй шалтгааны улмаас хууль болж чадалгүй хойшилсоор өдийг хүрчээ. Хуулийн төслөөс харвал ололттой хэд хэдэн заалт амьдралд хэрэгжихээр. Тодруулбал, давхардсан зарим шагналыг нэгтгэж, заримыг нь үгүй болгосон. Жишээ нь, хөдөлмөрийн баатар, улсын баатар цолыг нэгтгэсэн. Мөн салбарын гавьяат цолыг байхгүй болгож, зөвхөн гавьяат зүтгэлтэн цолоор шагнах заалт оруулсан байв. Эрүүл мэндийн, боловсролын, аж үйлдвэрийн гавьяат гээд 30 шахам салдаг байсныг нэгмөр болгосон гэсэн үг. Түүнчлэн жилд өгөх тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоон өгчээ. Тухайлбал, Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүнд гардуулах бол гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэлх хүнд олгоно. Мөн Алтан гадас одонг нэг жилд 1000 хүртэлх хүнд олгох жишээтэй.

Өдгөө төрийн одон медалийг жилд хэчнээн хүнд олгож буй талаар үнэн бодит судалгаа ч алга. Харин шинэ хуулиар шагналын тоо 3-5 дахин буурна гэдгийг төрийн тэргүүн онцолж байсан. Эндээс харвал гавьяатыг өмнө нь нэг жилийн дотор 150-250 хүнд өгдөг байсан болж таарах нь. Алтан гадас одон бол 3000-5000 гээд явчих шинжтэй. Угаас цөөхүүлээ байж шагналыг ингэж хавтгайруулан олгож байсан нь олныг бухимдуулахаас аргагүй. 1940-1990 оныг хүртэл ардын болон гавьяат цолоор 800 гаруй хүнийг шагнасан байдаг юм билээ. Харин өдгөө гавьяатын тоо хэд болсон юм бүү мэд. Энэ оны эхээр Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзах үедээ гавьяат цол хүссэн 8000 өргөдөл ирээд буйг хэлж байв. Шагнал урамшуулалд яасан ч их дуртай болсон юм. Бүгдэд нь өгвөл шагнал хавтгайрлаа гэнэ. Өгөхгүй бол ялгаварлан гадуурхлаа гэх. Үнэгүйдсэн шагналын араас үхэн хатан зүтгэх хүн улам олон болоо юу даа.

Төрийн одон, медаль авахад дагаад боломжийн мөнгөн урамшуулал орж ирдэг бол бас яахав. Гэтэл манайд улсын болон хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтой өндөр настанд төрөөс тусламж, дэмжлэг үзүүлэх хуулийн заалт л бий. Бусад шагнал нь зүгээр л нэр хүнд илэрхийлсэн төмөр  гээд хэлчихэд буруудахгүй байх. Уг нь авсан шагналаа дагалдаад тэтгэмж, тусламж ирдэг бол хэн хэндээ хэрэгтэй байхсан. Манайхтай адил одон, медаль ихээр олгодог ОХУ, Казахстанд төрийн шагналыг дагалдаж багагүй урамшуулал, хөнгөлөлт ирдэг юм билээ. Жишээ нь, ЗХУ-ын баатар, ОХУ-ын баатар цолтнууд нас барвал гэр бүлийн гишүүд нь байр, орон сууцны төлбөрөөс чөлөөлөгдөх, эсвэл сар бүр тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авах заалттай.

Түүнчлэн Казахстанд алдарт эхийн I одонтой ээжид улсаас орон сууц өгдөг. II одонтой ээжид тухайн орон нутаг нь орон сууцны хөнгөлөлт үзүүлэх заалт бий. Хойд хөршид бас олон хүүхэдтэй ээжид улсаас байр өгдөг. Энэ мэт бодитой шагнал, урамшуулал дагалддаг болохоор төрийн одон, медаль нь үнэ цэнэтэй. Харин манайд хэдэн медалиар нүд хуураад өнгөрөхийг бодно. Ядаж байхад өнөөхөө танил тал, нутаг ус, намын харьяалал харж өгсөөр байгаад улам нэр хүндгүй болгож орхив.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд төрийн одон медалийг дагалдаж мөнгө олгодог байдлыг зогсооно гэсэн байна лээ. Цол тэмдэг нь өөрөө алдар нэр гэдэг утгаараа үнэ цэнэтэй байх ёстой хэмээн үүнийгээ тайлбарласан. Япон зэрэг зарим оронд төрийн шагналыг дагалдуулж мөнгө өгдөггүй нь үнэн. Учир нь тус шагналыг маш цөөхөн хүнд өндөр шалгуураар өгдөг учраас нэр хүндтэй байдаг. Харин манайх шиг шагналын нэр хүнд унасан оронд энэ нь хэр оновчтой шийдэл бол? Магадгүй төрийн дээд шагнал өгөх журмаа чангатгаж, хавтгайруулж олгодгоо зогсоосон цагт одон, медалийн нэр хүнд өсөж, гаднын улсуудын жишигт хүрнэ. Гэхдээ тэр үе иртэл хэр удахыг тааж хэлэх арга алга.

Бид 26 жилийн тэртээ ардчилсан нийгэмд шилжиж, хөгжлийн шинэ замаар замнах болсон. Үүнийг дагаад улс орны бүх салбарт өөрчлөлт шинэчлэл өрнөлөө. Одоо ч өрнөсөөр байна. Харин өөрчлөлтийн салхи нэвтрээгүй ганц зүйл нь төрийн одон, медаль өгөх тогтолцоо гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Сансрын нисэгч цол, гавьяат нэгдэлчин, БНМАУ-ын хүндэт иргэн гээд зарим нь цаг үеийн шаардлагаар үгүй болсон. Гэхдээ ихэнх нь буюу бараг 80 хувь нь хуучин тогтолцооны үеийнх хэвээрээ. Тиймээс шинэ хуулиа даруйхан баталж, шагналын утгагүй тогтолцоог цэгцэнд нь оруулахсан. Ядаж байхад тэмдэглэлт ойн баярууд (Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны ой, Үндэсний эрх чөлөөний ой, Шинэ үндсэн хуулийн, Цагаан сар гэх мэт) шил шилээ даран болох гээд байдаг. Мэдээж хийсэн. бүтээсэн юмтай хүн төрийнхөө хайр хишгийг хүртэлгүи яахав. Гэхдээ шагнал маань үнэ цэнэтэй л байгаасай билээ.

  

|ЗГМ|