Манайд хүнд, анхаарал сул, бодлого, тогтолцоо буруугаас ажлын ачаалал, эрх зүйн орчин нь хаягдсан хэд хэдэн салбарын ажилчид байна аа.

Үүнд: Цагдаа, Эмч, Багш, эдгээр төлөөлөх салбарын эрх зүйн орчин үнэхээр сул хаягдсан гэхэд болно. Манай улсын хүн амын нийгмийг удирдан, чиглүүлдэг хүмүүс. Гэтэл өнөөдөр наад зах нь эдгээр ажилтны ажлын цаг заагдсан хэдий ч тэд үнэндээ илүү цагаар үргэлж ажилладаг байна.

Тодруулбал, 8:30-17:30 гэж тогтсон. Гэсэн хэдий ч цагдаагийн ажлыг авч үзвэл цагдаагийн нэг ажилтанд 50-60 өргөдөл оногдож 1 хэргийг 19 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдаг аж. Ингээд үүнийгээ хуулийн заасан хугацаанд гүйцэтгэх гэж өдөр, шөнө, орой, үдэшгүй ажилдаг байна. Хэрэг гарсан газрын камер шүүх, өргөдөл, гомдлын иргэнээс тодруулага авах, алдсан эд хөрөнгө олох сэжүүр, баримт, баталгаа гээд эрэлхийх ажил мундахгүй юм.

Олон улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил маш үр дүнтэй явагддаг. Гэмт хэрэг гарч тухайн гэмт этгээдийг хэрэг үйлдүүлэх орчин нөхцлийг хангагдсан гээд хэлчихэд хатуудахгүй байх. Ингээд хэрэг хийхээр нь “шорон” гэгчид нь хийчихдэг.

Жишээ нь: БЗД-ын 7-р хороонд 1714 өрх 7164 хүн амтай. Харин үүнд хүрч ажиллах цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч - 1, цагдаа -1, олон нийтийн цагдаа буюу гэрээт ажилтан -1 гээд 7000 гаруй иргэнд 3-н цагдаа иргэдийн амгалан тайван хэрэг, зөрчилтэй тулж ажиллаж байгаа юм.  Үүн дээр өнөө бидний хэлж заншсанаар сансрын гудамж. Энэ хэсэгт гэхэд л 42 баар, ресторан, караоке үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зөвхөн баар, ресторанаас гадна ломбард, хоолны газрууд, үсчин гоо сайхан, дэлгүүр гээд нүх сүвгүй байршин ажиллаж байлаа. Ердөө 500 метр хүрэхгүй гудамж.

Энэ газар нь хөдөлгөөн ихтэй, хүн ам ч олон бүсэд орно. Уг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс камер суурилуулсан боловч төсөв байхгүй гэдэг шалтгаанаар нөгөө их мөнгө зарж суурилуулсан камерууд нь ажиллахгүй хэнд ч хэрэггүй эд болон “Өлгүүрт” байгаа юм. Цагдаагийн албан хаагчдын хэлж байгаагаар тус камер нь нягтаршил сайтай, гудамжийг тэр жигт нь харагддаг тиймээс гэмт хэрэг илрүүлэхэд “нэн” тустай байсныг хэллээ. Үүнээс үзэхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цагдаагийн хүчин нэмэгдүүлэх гэмт хэргийг гаргахгүй байлгахад өнөө бодлого, тогтолцоо үгүйлэгдэж, дутагдаж байгаа юм.

Мөн сая сонгогдсон хотын даргыг сэтгүүлчид болон иргэд баар, рестораны цагийн хуваарийг оролдсон олиггүй хүн гарчээ гэж ам уралдан ярьж байлаа. Үнээн. Гэтэл бидний дунд дундаж амьдралтай биеэ зөв авч явдаг архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх иргэд манайд “цөөн” юм байна.

Цагдаагийн албан хаагчийн хэлж байгаагаар архи, согтууруулах ундаа зарахгүй өдрөөр гэмт хэргийн тоо “50-иар” буурдаг гэдгийг тодотгон хэлж байна. Тиймээс баар, рестораны цагийн хуваарт өөрчлөлт оруулах нь зүйтэй 00:00 цаг хүртэл ажиллах нь хамгийн зөв гэж тодотгон хэлсэн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд уржигдар буюу 10-р сарын 24-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 25-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3318 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 67, зөрчлийн 883, согтуугийн 246, зам тээврийн ослын 449, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна хэмээн мэдээлэл өглөө. Энэ ердөө сая гаруйхан хүн амьдарч байгаа нийслэлд болсон гэмт хэрэг зөрчлийн баримт.

1990-иад оны үед “Цагдаа” төрийн хувцастай хүний сүүдрийг харахаараа хэн хүнгүй айж, эмээж байсан цаг саяхан. Харин өнөөдөр цагдаагийн өөдөөс зодолдож, эсэргүүцэж, ганц, нэг уйваагүй үйлдэл гаргасан цагдаагийн үйлдлийг бичлэг хийн цахим ертөнцөөр цацаж, өнөө ямар л болохгүй, бүтэхгүй асуудалтай хутгалдан явж ард иргэдийн энх тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж яваа цагдаа нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь нэр хүндийг унагааснаар нь хүлээн аваад удаж байна. Уг нь тэд бүгд уйвагүй хүмүүс биш гэдэгтээ бүгд санал нийлнэ.

Мөн гэмт хэрэгтнийг шалгаж, байцааж бүүр цаашлаад биед нь халддаг байсан ч “Ардчилал” гарснаар иргэдийн оюун ухаан, бодол санаанд буруугаар буулгаж түүнийг буруу ашиглаж байгааг хэзээ ойлгож, ухаарч, анхаарах юм бол доо.

Ингээд хөндөх бичвэр их байв ч урт бичвэрийг уншдаггүй залуус бодогдож дуусгахаар шийдлээ. Хамгийн гол Цагдаа хүний эрх зүйн орчин үгүйлэгдэж үүнийгээ дагаад гэмт этгээдтэй харьцах харьцаанаас эмээж, өөрөө эргээд асуудалд орохгүй тулд “Нүгэлийн нүдийг гурилаар хуурах” гэдэг нь явсаар байна.

Мөн цагдаагийн ажилтан өвдөж, ар гэртээ анхаарах ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Учир нь өвдөж, ар гэр гэж явах юм бол та энэ ажилд тохирохгүй гэдгий үгийг сонсож хоногийн хоолноосоо салах юм.

Ингээд эцэст нь хэлэхэд цагдаагийн албан хаагчийг хүндэтгэн “Ардчилал аа” бид зөв ашиглаж, чиглүүлж ирээдүй хойчид оо зөв нийгэмшүүлэх цаг ирээд байна. Мөн цагдаагийн хүч нэмэгдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон ажил хийх хэрэгтэй байна. Мэдээж товчоор хэлвэл бодлого, тогтолцоо.

Cityinfo.mn

М.Буянжаргал