Араын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өчигдөр эхэлсэн жудо бөхийн олимпийн оноо олгох “Grand Slam”  тэмцээнд Монголын эмэгтэй тамирчид  амжилттай оролцлоо.  Тодруулбал   “Тэмүүжин” жудор бөхийн клубын тамирчин олимпийн хүрэл медаль,  Ази тивийн аварга Г.Отгонцэцэг  -48 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн түрүүлж алтан медаль хүртлээ. Мөн уг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн болж, эх орныхоо нэрийг  дахин гаргалаа.