Энэ арваннэгдүгээр сард цаг агаарын ерөнхиий төлөв байдал ямар байх талаар Цаг уур орчин шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Э.Энхтуяа дараах мэдээллийг хүргэжээ. 

Энэ сарын нэгдүгээр 10 хоногийн эхээр харьцангуй дулаан, ихэнх нутгаар агаарын температур нэмэх градуст шилжинэ. Харин нэгдүгээр 10 хоногийн сүүлч болон хоёрдугаар 10 хоногт нэлээд хүйтрэнэ. Цаашлаад сарын сүүлчээр хүйтний эрч бүр ч чангарах төлөвтэй байна. Энэ үеэр Алтай, Хангай уулархаг нутгаар шөнөдөө хасах 31-36, өдөртөө 19-24 хэм хүрнэ. Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнө 19-20, өдөртөө 8-13, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Мөн энэ сарын 5,6-ны өдрүүдэд ихэнх нутгаар цастай. Зарим газарт салхи ширүүсэж, цас болон шороогоор шуурна. Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага болон дунджийн орчим цас орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ.