“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч Оросын компани Монголын талд зарсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор  тус  үйлдвэрээс  20 гаруй хүнийг хальж сольсон байна.  Үүгээр ч зогсохгүй  тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч бүтцийн өөрчлөлт хийхээр зэхэж байжээ.  Үүнийг тус үйлдвэрийн 51 хувийг эзэмшигчид зогсоосон байна.  

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор:  2016.06-р сараас хойш 20 гаруй хүнийг хольж, сольсон, бүтцийн өөрчлөлт хийнэ гэж нийгэмд шуугиан тарьсан.  Бид яриад үүнийг зогсоож бай. Шинэ ТУЗ, шинэ удирдлага бүрдээд бүтцээ хэлэлцэнэ.  Тэрнээс 49 хувь эзэмшигч, түр томилогдсон этгээд шийдэхгүй гэдгийг хэлсэн.  Сүүлийн 20 гаруй хоног намжуу байгаа. Нуух юм байхгүй. 4-5 Оросын оронд хүн тавьсан гэдэг ч 20 гаруй хүн сольсон байсан.” Гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд тодорсон. ТУЗ хуралдаж захирал болон дэд захирлуудад хэн хэнийг томилох эсэхийг шийдэх юм. Үүний тулд нэр дэвшүүлэх хороо захирал болох хүний нэрийг ТУЗ-д оруулж ирэх бөгөөд тухайн нэр дэвшигч 66 хувийн санал тохиолдолд томилно. Захирлыг томилсны дараагаар  гүйцэтгэх захирлыг  томилно.  Улмаар  халаа сэлгээ хийгдэх асуудал яригдах ажээ.  

А.Баярмаа